“Дүнхуаний аялгуу ба торгоны замын уянга” уран сайхны тоглолт боллоо



Жил бүрийн Хятадын хаврын баярыг угтан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран "Хятадын өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулдаг. Тус арга хэмжээ нь Хятадын сонгодог соёл урлагийг Монголын ард иргэдэд таниулах зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон Скай ресорт цанын бааз дээр орон орны элчин сайд нарыг урин хамтдаа Хятадын хаврын баярын угтан, уран сайхны тоглолт үзэн, хүндэтгэлийн зоог барьдгаараа онцлогтой. 

Энэ арга хэмжээний хүрээнд өчигдөр  Хятадын соёлын төв, Ганьсү мужийн соёлын тэнхим хамтран “Дүнхуаний аялгуу ба торгоны замын уянга” уран сайхны тоглолтыг хурсан олны сонорт хүргэлээ.

Арга хэмжээнд ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал хатагтай Ливэй тэргүүтэй Хятад талын зочид төлөөлөгчид оролцлоо. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ