Сар шинийн баяртай холбоотойгоор хэд хэдэн газарт замын хөдөлгөөний өөрчлөлт оруулав



Сар шинийн баяртай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг өөрчлөх талаар Замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Сар шинийн баяртай холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт, замын хөдөлгөөний хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн талаар  Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга Э.Бөхбат “Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн хөдөлгөөн эрс ихэсдэг.  Тиймээс энэ сарын 3,4,10,11-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийнэ.  Хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,10-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.

Зургаан  дүүрэгт  1-2 худалдааны өргөтгөсөн төв, зарим захуудын үүдэн дээр замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна. Нарантуул 2, Хүчит шонхор захын урд талаас Судалт төвийн уулзвар хүртэлх замыг  08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа ” гэв.Сар шинийн баяртай холбоотойгоор хэд хэдэн газарт замын хөдөлгөөний өөрчлөлт оруулав

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ