Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ



Нийслэлийн Монгол Ардын намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд намын хорооны ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбооноос 2018 оны нохой жилийн сар шинийн баярын хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр ийнхүү зохион байгуулав. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “Монгол Улсын хөгжил дэвшил, залуу хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн нийслэлийн МАН-ын хорооны үе үеийн ахмад буурлууд та бүхэндээ нохой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Нийслэлийн намын байгууллагууд цаг ямагт ахмадуудын өмнө тулгамдсан асуудлаас тодорхой нэгэн санал боловсруулж төр засагт тавьж шийдвэрлүүлж ирсэн бөгөөд цаашид энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллах болно. Нийслэл хотын бүхий л ажлыг иргэдийнхээ хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүргэхэд ахмадуудын оролцоогүй, зөвлөмж, зөвлөгөөг авч ажиллахгүйгээр төгс төгөлдөр хийх боломжгүй юм. Нийслэл хотын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт нь үе үеийн нийслэлийн намын байгууллагад ажиллаж байсан та нарын ажил амьдралтай холбоотой гэдгийг бид сайн ойлгож, та бүхэнтэйгээ  цаашид ойр дотно, холбоотой ажиллах болно” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ