Сэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо

 админ
2018 оны 6 сарын 10

Сүүлийн жилүүдэд хууль бусаар олборлолт хийж, хариуцлагатай бичил уул уурхай нэрээр нөхөрлөл байгуулан иргэд байгаль дэлхийгээ сүйтгэн газар шороогоо ухах үйл ажиллагаа газар аваад байна. Гэвч нөхөрлөл гэх нэрийдлээр өнөөх л хөдөлмөрийн аюулгүй байдал, олборлолт хийх технологи, нөхөн сэргээлт асуудлууд орхигдож ойр хавийн гол, мөрөн ширгэн, энд тэндгүй сэндийчээд байгаа билээ. 

Тиймээс ХЗДХЯ, БОАЖЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр "Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулсан. Тус аян үр дүнгээ өгч улсын хэмжээнд нэлээдгүй хяналт, шалгалтууд хийгдэж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/168 тоот захирамжийн дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сум, Бугант тосгоны нутаг "Хэрээн гол" "Хавчирганы Ам", "Их Алт" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдийг албадан буулгаж, техник тоног төхөөрөмжийг нь хураан авлаа.

Сэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mnСэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mnСэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mnСэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mnСэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mnСэлэнгэ аймагт хууль бус олборлолт хийж байсан нөхөрлөлүүдийг албадан зогсоолоо Arslan.mn

Сүүлийн жилүүдэд хууль бусаар олборлолт хийж, хариуцлагатай бичил уул уурхай нэрээр нөхөрлөл байгуулан иргэд байгаль дэлхийгээ сүйтгэн газар шороогоо ухах үйл ажиллагаа газар аваад байна. Гэвч нөхөрлөл гэх нэрийдлээр өнөөх л хөдөлмөрийн аюулгүй байдал, олборлолт хийх технологи, нөхөн сэргээлт асуудлууд орхигдож ойр хавийн гол, мөрөн ширгэн, энд тэндгүй сэндийчээд байгаа билээ. 

Тиймээс ХЗДХЯ, БОАЖЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр "Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулсан. Тус аян үр дүнгээ өгч улсын хэмжээнд нэлээдгүй хяналт, шалгалтууд хийгдэж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоогоод байна. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/168 тоот захирамжийн дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сум, Бугант тосгоны нутаг "Хэрээн гол" "Хавчирганы Ам", "Их Алт" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд, нөхөрлөлүүдийг албадан буулгаж, техник тоног төхөөрөмжийг нь хураан авлаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ